Small Business News Watch
SEE OTHER BRANDS

Global take on small business news

EBC Санхүүгийн Групп: Баррет Зах зээлийн хэлбэлзэлд болгоомжтой, хөшүүргийг бууруулах, стратегийн хуваарилалтыг зөвллөө

EBC – Дэвид Барретт Хятадын CCTV-д өгсөн ярилцлагад зах зээлийн стратеги ба алтны хөрөнгө оруулалтын талаар ярив

EBC Санхүүгийн Групп(UK) ХХК компанийн гүйцэтгэх захирал Дэвид Барретт Хятадын төв телевиз (CCTV)-д өгсөн ярилцлагад дэлхийн зах зээлийн чиг хандлага, алтанд стратегийн байр суурь эзлэх тухай ярив.

Өсөж буй өгөөж, өөрчлөгдөж буй алтны үнэ цэн, хөрөнгө оруулагчдын амжилтыг тодорхойлох гол хүчин зүйл таамаглал бус сахилга бат байх ёстойг онцоллоо.

LONDON, UNITED KINGDOM, June 18, 2025 /EINPresswire.com/ -- – Макро эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, хөрөнгийн ангиудын зөрүү тэлж буй энэ үед EBC Санхүүгийн Грпп (UK) ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Барретт дэлхийн хөрөнгө оруулагчдад хөшүүргээ багасгах, болгоомжтойгоор төрөлжүүлэх, мөн тодорхойгүй байдалд бэлтгэхийг уриалж байна.

Түүний санал бодлыг China Central Television (CCTV)-д өгсөн онцлох ярилцлагад хүргэснээр, тогтворгүй нөхцөлд тогтвортой хөрөнгө оруулалт хийх талаарх үндэслэлтэй хандлагыг тодорхойлжээ.

Уг ярилцлагад Барреттийн хамт Goldman Sachs, Citigroup, JPMorgan зэрэг санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд дэлхийн хөрөнгийн хуваарилалтыг өөрчилж буй хүчин зүйлс болон алтны стратегийн хамгаалалтын үүргийн хувьслыг онцлон хэлэлцсэн байна.

Оргил цэгээс ухралт руу: Алтны дахин тэнцвэржилт

2025 оны эхээр алт жилийн эхнээс хойш 25%-иар огцом өсөж, нэг унц нь түр хугацаанд $3,500-г давсан нь хувьцаа болон бараа бүтээгдэхүүний гүйцэтгэлээс хамаагүй давсан үзүүлэлт байлаа. АНУ-ын хувьцааны зах зээл бага зэрэг өсч, газрын тосны ханш буурч байсан ч, алтны өсөлт нь хөрөнгө оруулагчдын эрсдлээс зайлсхийх сэтгэлзүй байсаар байгааг тод харуулсан юм.

Гэсэн ч CCTV-ийн мэдээлснээр, 2025 оны 5-р сард алт 5%-иар буурсан нь худалдааны маргаан намжиж, АНУ-ын Хэрэглээний үнийн индекс (CPI) 4-р сард 2.3% болж буурсан мэдээг дагалдан гарсан байна — энэ нь инфляцийн хүлээлтийг сулруулж, алтны инфляцийн эсрэг “хамгаалалтын хэрэгсэл” гэсэн байр суурийг түр хугацаанд сулруулжээ.

Барретт хэлэхдээ: “Хөрөнгө оруулалтын хөшүүрэг болон эрсдэлээ болгоомжтой удирдах хэрэгтэй. Мэдээллийн мөчлөг байнга өөрчлөгдөж байдаг тул, бололцоотой үед хариу үйлдэл үзүүлэх боломжийг өөртөө үлдээх нь чухал.” гэж онцолсон байна.

Төв банкууд шинэ тоглоомын дүрэм зохиож байна: Сөрөг эрсдэл ба урт хугацааны хандлага

Барретт олон улсын төв банкны бодлого, бодлогын хуваагдал, болон геополитикийн эмзэг орчин дундах урт хугацааны байр суурийг онцолж, зах зээлийн ирээдүйг зөв унших нь улам чухал болж байгааг анхааруулав.

Тэрээр мөн үндэсний өрийн зах зээлд үүссэн гүнзгий бүтэцтэй асуудлуудыг хөндсөн. 2025 оны 5-р сарын 17-нд Moody’s АНУ-ын зээлийн үнэлгээг Aaa-гаас Aa1 болгож бууруулсан нь тус улсыг хамгийн дээд зэрэглэлийн үнэлгээтэй байх статуснаас алдагдуулсан юм. Энэ нь 20 жилийн хугацаатай АНУ болон Японы бондын дуудлага худалдаан дахь сул эрэлттэй нийлж, урт хугацааны өгөөжийг олон жилийн дээд түвшинд хүргэж, хөрөнгө оруулагчдын санаа зовнилыг нэмэгдүүлээд байна.

Барретт хэлэхдээ: “Энэ бол зүгээр л эрсдэлээс зугтах биш — энэ бол ухаалаг байр суурь эзлэх тухай юм. Алт бол зөвхөн аюулгүй орогнол биш, харин тодорхойгүй байдлын термометр юм” гэж хэлэв.

Алтны үнийн хэтийн төлөв: Бүрхэг ч итгэл дүүрэн

● Goldman Sachs: Алтыг 2025 оны эцэс гэхэд $3,700 хүрнэ гэж таамаглаж байна.

● JPMorgan: 2026 оны II улиралд $4,000 болно гэж төсөөлж байна.

● Citigroup: Хэрэглээний эрэлт сулрах нь 2026 оноос цааш үнэ дарагдах шалтгаан болох эрсдэлтэйг анхааруулж байна.

Барретт онцлохдоо, институцийн түвшний итгэл үнэмшил өндөр байгаа ч, хөрөнгө оруулагчид боломж болон болгоомжлолын хооронд тэнцвэрийг олох шаардлагатайг хэлэв — ялангуяа мөнгөний бодлогын хуваагдал болон геополитикийн эмзэг байдал давамгайлж буй үед.

Алт нэг чигт хөдлөх “буурахгүй зах зээл”-ээс хөдөлгөөнтэй, савлагаатай шинэ үе шат руу шилжиж байгаа энэ үед Барретт EBC Financial Group-ийн үүргийг дахин бататгав:

“Бид үйлчлүүлэгчдээ ирээдүйг харсан, тогтвортой хөрөнгө оруулалтын багц бүтээхэд нь дэмжсээр байх болно. Хэзээ үйлдэл хийх, хэзээ түр ухрахыг мэдэрч сурах нь хамгийн чухал.”

###

EBC Санхүүгийн Группийн Тухай

Лондон хотын санхүүгийн төвд үүсгэн байгуулагдсан EBC Санхүүгийн Групп хөрөнгө удирдлага, брокерийн үйлчилгээний чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Лондон, Сидней, Хонконг, Сингапур,

Кайманы арлууд, Бангкок, Лимассол зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төвүүдэд салбартай тус компани хувь хүн болон байгууллагуудад валют, түүхий эд, хувьцаа, индекс зэрэг олон төрлийн санхүүгийн зах зээлд шууд нэвтрэх боломжийг олгодог.

Компанийн бүс нутгийн салбарууд харьяа улсынхаа зохицуулах байгууллагаар зохицуулагддаг бөгөөд ёс зүй, ил тод байдлыг гол зарчим болгож ажилладаг. EBC Санхүүгийн Групп (UK) Limited нь Их Британийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FCA) харьяанд, EBC Санхүүгийн Групп (Cayman) Limited нь Кайманы Арлуудын Санхүүгийн Зохицуулах Газраар (CIMA), харин Австралийн салбарууд нь Австралийн Үнэт Цаас ба Хөрөнгө Оруулалтын Комиссын (ASIC), EBC Financial (MU) Ltd Маврикийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FSC) зохицуулалтад тус тус хамаардаг.

40 гаруй жилийн туршлага бүхий санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн EBC-ийн баг Плазагийн Гэрээ, 2015 оны Швейцар франкийн хямрал, COVID-19 цар тахлын үеийн зах зээлийн савлагаа зэрэг дэлхийн томоохон эдийн засгийн мөчлөгүүдийг даван туулж ирсэн туршлагатай. Компанийн соёл нь шударга байдал, харилцан хүндлэл, хөрөнгө хамгаалалтыг нэн тэргүүнд тавьж, хөрөнгө оруулагч бүрийн харилцааг онцгой ач холбогдолтойгоор хүлээн авч, хүндэтгэлтэй ханддаг зарчимд тулгуурладаг.

EBC Санхүүгийн Групп алдарт FC Barcelona клубын Албан ёсны Гадаад Валютын Түнш байгууллага бөгөөд Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, Африк болон Номхон далайн бүс нутгуудад тусгай чиглэлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. НҮБ-ын Сан болон дэлхийн хамгийн том оролцоонд суурилсан кампанит ажил болох “United to Beat Malaria” хөтөлбөрийн түншлэлийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн санаачлагуудад хувь нэмэр оруулж байна.

Мөн EBC Оксфордын Их Сургуулийн Эдийн Засгийн Тэнхимийн хэрэгжүүлдэг “Эдийн засагчид юу хийдэг вэ?” олон нийтэд зориулсан боловсролын цувралыг дэмжин оролцож, эдийн засгийн ойлголтыг олон нийтэд энгийн, хүртээмжтэй байдлаар хүргэж, нийгмийн тулгамдсан асуудлуудын талаарх ойлголт, хэлэлцүүлгийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

https://www.ebc.com/

EBC Tech Limited
EBC Financial Group
+44 207 786 3550
email us here
Visit us on social media:
LinkedIn
Instagram
Facebook
YouTube
X
Other

Legal Disclaimer:

EIN Presswire provides this news content "as is" without warranty of any kind. We do not accept any responsibility or liability for the accuracy, content, images, videos, licenses, completeness, legality, or reliability of the information contained in this article. If you have any complaints or copyright issues related to this article, kindly contact the author above.

Share us

on your social networks:
AGPs

Get the latest news on this topic.

SIGN UP FOR FREE TODAY

No Thanks

By signing to this email alert, you
agree to our Terms of Service